Thursday, February 14, 2013

“Challenge Сuр”-д өрсөлдөх хөлбөмбөгчид тодорлоо

“Challenge Сuр”-д өрсөлдөх хөлбөмбөгчид тодорлооАзийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup 2014” тэмцээний урьдчилсан тэмцээнд Монголын шигшээ Лаос, Шри-Ланк, Афганистаны багуудтай нэг хэсэгт өрсөлдөх оноолт таарсан билээ. 

Саяхан шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбат сонгосон 20 тоглогчийнхоо нэрийг зарлалаа. Энэ удаа лигийн аварга “Эрчим” клубээс хамгийн олон буюу зургаан тоглогч шигшээд дуудагджээ. Манай хөлбөмбөгчдийн дундаж нас 23.6 (Б.Төгсбилэг, М.Төгөлдөр, Э.Мөнх-Эрдэнэ нарын 18 настай тоглогчид анхны тоглолтоо хийнэ) ажээ.

“Challenge Сuр”-ын тоглолтууд гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Вьентьян хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд манайхан энэ сарын 20-нд Лаосыг зорино. Тэмцээнд хэсэг тэргүүлсэн багуудаас гадна хоёроор гарсан хамгийн өндөр үзүүлэлтэй хоёр баг шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм. Ингээд тэмцээндээ бэлдэж буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Хаалгач: Ю.Сайнхүү (Сэлэнгэ пресс), Б.Ариунболд (Эрчим), Б.Батсуурь (МУБИС)

Хамгаалагч: Д.Лүмбэнгарав (УБИС), Ц.Энхжаргал (Эрчим), Г.Билгүүн (Эрчим), Э.Мөнх-Эрдэнэ (FC Ulaan-baatar), Б.Эрхэмбаяр (Эрчим), Ц.Дарамбаяр (Хоромхон), Б.Гарьдмагнай (Эрчим)

Хагас хамгаалагч: Н.Цэдэнбал (УБИС), П.Аптантулга (УБИС), О.Баяржаргал (FC Ulaanbaatar), АЛинзориг (FC Ulaanbaatar), Х.Цэнд-Аюуш (Хоромхон), Ц.Мөнх-Эрдэнэ (Хасын хүлгүүд), М.Төгөлдөр (Эрчим)

Довтлогч: Ц.Түмэнжаргал (УБИС), Г.Төгсбаяр (Сэлэнгэ пресс), Б.Төгсбилэг (Хаан хүнс-Титэм)

Р.Манлай www.gogo.mn