Monday, February 25, 2013
Өнөөдөр Лаосийн POLICE FC Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
Өнөөдөр Монголын шигшээ баг 2 дахь нөхөрсөг тоглолтоо хийжээ. Лаосийн POLICE FC Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Уг тоглолтонд УБДС-ийн тамирчин, үндэсний шигшээ багийн довтлогч Ц.Түмэнжаргал 2 гоол оруулсан бөгөөд Лаосийн баг 3 гоол хийснээр тэмцээн өндөрлөлөө. Уг тоглолтонд хамгаалагчаар Д.Лүмбэнгарав, Б.Эрхэмбаяр, Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал нар,
хагас хамгаалагчаар А.Чинзориг, Цэдэнбал, Алтантулга, Цэнд-Аюуш, М.Төгөлдөр нар тогложээ.
Sunday, February 24, 2013
Wednesday, February 20, 2013
Футзалын тэмцээний нээлт болно
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ИВЭЭЛ ДОР МХБХ-НЫ 2013 ОНЫ ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ТУН УДАХГҮЙ БОЛНО

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2013 оны Футзалын тэмцээнуралдаан, сургалтын нээлтийн ёслолын ажиллагаа энэ оны 02 дугаар сарын 23-ны 15:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд болно. Нээлтийн ажиллагааг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Албан ёсны түнш “АПУ” ХК,“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн Албан ёсны түнш MCS Coca-Cola ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд, FIFA-н Азийн гишүүн холбоодыг хариуцсан төлөөлөгч Mr.Jeysing Muthiah, FIFA-н Футзал хариуцсан мэргэжилтэн, Английн Хөлбөмбөгийн Холбооны Футзал хариуцсан дарга Mr.Graeme Dell болонбусад хүндэт төлөөлөгчид оролцоно. Нээлтийн ёслолын үеэр хөлбөмбөгийн ирээдүй болсон бяцхан тамирчдын тоглолтоос гадна урлагийн тоглолт та бүхнийг хүлээж байна. Мөн ирсэн хүүхэд бүрт АПУ компанийн Frutto жүүс, Coca cola-аар үйлчилнэ.
Мөн МХБХ-ны гол түнш байгууллагууд болох НЗДТГазар, АПУ ХК, Coca Cola ХХК болон Хэвлэл мэдээллийн багууд оролцсон тун өрсөлдөөнтэй тэмцээн та бүхнийг хүлээж байна.
Хүүхдүүдийн тэмцээн U-11, U-13, U-15, U-17 насны ангиллаар эхэлж байгаа бөгөөд нийт 69 багийн 750 гаруй өсвөрийн шилдэг хөлбөмбөгчид өрсөлдөхөөр болоод байна.
Хөлбөмбөгт хайртай хөлбөмбөгт дуртай хөлбөмбөгийн нэгэн гол зүйл болох үзэгч та бүхнийг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж : the-mff.mn
Thursday, February 14, 2013
“Challenge Сuр”-д өрсөлдөх хөлбөмбөгчид тодорлоо
Саяхан шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэбат сонгосон 20 тоглогчийнхоо нэрийг зарлалаа. Энэ удаа лигийн аварга “Эрчим” клубээс хамгийн олон буюу зургаан тоглогч шигшээд дуудагджээ. Манай хөлбөмбөгчдийн дундаж нас 23.6 (Б.Төгсбилэг, М.Төгөлдөр, Э.Мөнх-Эрдэнэ нарын 18 настай тоглогчид анхны тоглолтоо хийнэ) ажээ.
“Challenge Сuр”-ын тоглолтууд гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Вьентьян хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд манайхан энэ сарын 20-нд Лаосыг зорино. Тэмцээнд хэсэг тэргүүлсэн багуудаас гадна хоёроор гарсан хамгийн өндөр үзүүлэлтэй хоёр баг шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм. Ингээд тэмцээндээ бэлдэж буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Хаалгач: Ю.Сайнхүү (Сэлэнгэ пресс), Б.Ариунболд (Эрчим), Б.Батсуурь (МУБИС)
Хамгаалагч: Д.Лүмбэнгарав (УБИС), Ц.Энхжаргал (Эрчим), Г.Билгүүн (Эрчим), Э.Мөнх-Эрдэнэ (FC Ulaan-baatar), Б.Эрхэмбаяр (Эрчим), Ц.Дарамбаяр (Хоромхон), Б.Гарьдмагнай (Эрчим)
Хагас хамгаалагч: Н.Цэдэнбал (УБИС), П.Аптантулга (УБИС), О.Баяржаргал (FC Ulaanbaatar), АЛинзориг (FC Ulaanbaatar), Х.Цэнд-Аюуш (Хоромхон), Ц.Мөнх-Эрдэнэ (Хасын хүлгүүд), М.Төгөлдөр (Эрчим)
Довтлогч: Ц.Түмэнжаргал (УБИС), Г.Төгсбаяр (Сэлэнгэ пресс), Б.Төгсбилэг (Хаан хүнс-Титэм)
Р.Манлай www.gogo.mn
Subscribe to:
Posts (Atom)
