Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2013 оны Футзалын тэмцээнуралдаан, сургалтын нээлтийн ёслолын ажиллагаа энэ оны 02 дугаар сарын 23-ны 15:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд болно. Нээлтийн ажиллагааг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Албан ёсны түнш “АПУ” ХК,“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн Албан ёсны түнш MCS Coca-Cola ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд, FIFA-н Азийн гишүүн холбоодыг хариуцсан төлөөлөгч Mr.Jeysing Muthiah, FIFA-н Футзал хариуцсан мэргэжилтэн, Английн Хөлбөмбөгийн Холбооны Футзал хариуцсан дарга Mr.Graeme Dell болонбусад хүндэт төлөөлөгчид оролцоно. Нээлтийн ёслолын үеэр хөлбөмбөгийн ирээдүй болсон бяцхан тамирчдын тоглолтоос гадна урлагийн тоглолт та бүхнийг хүлээж байна. Мөн ирсэн хүүхэд бүрт АПУ компанийн Frutto жүүс, Coca cola-аар үйлчилнэ.
Мөн МХБХ-ны гол түнш байгууллагууд болох НЗДТГазар, АПУ ХК, Coca Cola ХХК болон Хэвлэл мэдээллийн багууд оролцсон тун өрсөлдөөнтэй тэмцээн та бүхнийг хүлээж байна.
Хүүхдүүдийн тэмцээн U-11, U-13, U-15, U-17 насны ангиллаар эхэлж байгаа бөгөөд нийт 69 багийн 750 гаруй өсвөрийн шилдэг хөлбөмбөгчид өрсөлдөхөөр болоод байна.
Хөлбөмбөгт хайртай хөлбөмбөгт дуртай хөлбөмбөгийн нэгэн гол зүйл болох үзэгч та бүхнийг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж : the-mff.mn
No comments:
Post a Comment