Monday, April 8, 2013

ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО














Монгол Улсын хөлбөмбөгийн 13 хүртэл насны хөлбөмбөгийн шигшээ багийнхан анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн  тэмцээнд оролцохоор Хонг Конг улсыг зорих гэж байна. Энэхүү тэмцээний урьдчилан шалгаруулах тоглолтод нийт 46 улсын шигшээ баг оролцож байна. Тэд 8 хэсэгт 5-6 шигшээ багууд хувиарлагдан оролцож байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг H хэсэгт Япон, БНАСАУ, ХонгКонг, Макао улсын багтай нэг хэсэгт орсон юм. Хэсгээс тус бүр 2 баг буюу нийт 16 баг дараагийн шатанд шалгарах ажээ.
Манай өсвөрийн хөлбөмбөгчид дараахь хуваариар тоглох юм.
2013/04/12      15:00   MACAU          vs         MONGOLIA
2013/04/14      15:00   MONGOLIA    vs         JAPAN
2013/04/16      17:30   DPR KOREA   vs         MONGOLIA
2013/04/17      17:30   MONGOLIA    vs         HONG KONG
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер Донтор, туслах дасгалжуулагчаар спортын мастер Батболд нар ажиллаж байна.
Өсвөрийн шигшээ багийн тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

No comments:

Post a Comment