Thursday, April 11, 2013

УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРЧИМ, ХОРОМХОН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА


МХБХ-ны Футзалны ордонд Насанд хүрэгчдийн цомын тэмцээн амжилттай  үргэлжилсээр байна.
2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Футзалын цомын тэмцээнийг тэргүүлэгч багуудын тэмцлээр эхний тоглолт эхэлсэн. Хоромхон, Эрчим багууд  тоглосон бөгөөд тоглолтын эцсийн дүн 3:6 Эрчим багийн тэргүүллээр өндөрллөө. Эхний гоолыг №3 Т.Мөнхбаатар, М.Төгөлдөр нар эхний үеийн 1’ дэх минутанд оруулж тоглолтыг өөрийн талд ашигтайгаар эргүүлсэн. Гэвч Хоромхон маш сайн эргэн ирэлтийг хийж тооны харьцааг 3:3 болгосон боловч тоглолтын төгсгөлийг хангалтгүй хийж ийнхүү хожигдлоо. Энэ хоер баг хагас шигшээд хоорондоо таарах магадлал өндөр байгаа юм. Дараагийн тоглолт Цомын тэмцээнийг өнгөлөгч Улаанбаатар Дээд Сургууль хомоол хамагч Соёмбын барсуудад футзалын хичээл заан бут ниргэлээ. Хамгийн сүүлийн тоглолт тун хариуцлагатай тоглолт байсан бөгөөд Сэлэнгэпресс хожвол хагас шигшээд шалгарах сайхан боломжтой байсан боловч тун хариуцлагагүй тоглолт хийн Хангарьд клубт 9:6 харьцаатайгаар хожигдлоо. Ингэснээр хагас шигшээд Улаанбаатар Дээд Сургууль, Эрчим, Хоромхон клубууд шалгарах эрхээ аваад байна. Хангарьд клуб үлдсэн 2 тоглолтын 1-д нь хожил авбал хагас шигшээд шалгарна.
Мэргэн буучийг:
Б.Мөнх-Эрдэнэ         Сэлэнгэпресс                                     16 гоол
А.Улсболд                  Хоромхон                                          14 гоол
Ц.Төмөр-Очир           Хасын Хүлэгүүд                               10 гоол
Т.Мөнхбаатар            Эрчим                                                 9 гоол
Н.Цэдэнбал                Улаанбаатар Дээд Сургууль                        8 гоол нар өнгөлж байна.
Хамгийн сахилгагүй тамирчнаар Хоромхон клубын Б.Мөнхболд тодорч байгаа бөгөөд тэрээр 2 улаан хуудас хүртжээ.
Нийт 258 гоол орсон бөгөөд энэ нь дунджаар нэг тоглолтод 11.3 гоол орсон үзүүлэлт юм.



Баг
Тоглолт
Хожил
Тэнцээ
Х/дол
Х/Гоол
А/Гоол
Ц/Бөмбөг
Оноо
1
УЛААНБААТАР ДС
5
5
0
0
43
12
31
15
2
ЭРЧИМ
6
5
0
1
37
16
21
15
3
ХОРОМХОН
7
4
0
3
48
39
9
12
4
ХАНГАРЬД
5
3
0
2
28
30
-2
9
5
ХАСЫН ХҮЛЭГҮҮД
6
3
0
3
39
27
12
9
6
СЭЛЭНГЭ ПРЕСС
6
2
0
4
34
38
-4
6
7
ХААН ХҮНС ТИТЭМ
6
1
0
5
23
47
-24
3
8
СОЁМБЫН БАРСУУД
5
0
0
5
6
49
-43
0

Үлдсэн тоглолтын хуваарийг танилцуулбал:
22
4/11 Пү
16:00
8-6.
Соёмбын Барсууд

:

Хангарьд
23
4/12 Ба
15:00
6-7.
Хангарьд

:

Улаанбаатар ДС
24
16:30
4-8.
Хаан Хүнс Титэм

:

Соёмбын Барсууд
27
4/15 Да
16:00
5-3.
Эрчим

:

Хасын Хүлэгүүд
28
17:30
7-1.
Улаанбаатар ДС

:

Сэлэнгэпресс
Хагас шигшээ
29
4/18 Пү
15:00
1-4.


:


30
4/18 Пү
16:30
2-3.


:


Шигшээ
31
4/20 Бя
16:00
III


:


32
4/21 Ня
16:00
I


:



Тоглолтыг Даваа, Лхагва, Баасан гарагуудад SPORTBOX сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

No comments:

Post a Comment